Оффис, Шилэн фасадан барилга
Таны ажиллаж амьдрах орчны тав тух, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин үеийн шийдэл, загвар бүхий хөргөлт, халаалт, агааржуулалтын бүрэн цогц тоног төхөөрөмжүүд зөвхөн манайд л бий.
Ресторан, Паб мөн Кафе
Манай инженерүүд таны шинээр барихаар эсвэл засварлахаар төлөвлөсөн ресторан, бар, паб, кафенд тохирох халаалт, хөргөлт, агааржуулалтын хамгийн зөв шийдлийг санал болгож, түргэн шуурхай, баталгаатай угсарч, суурилуулж өгнө.
Орон сууц, Зочид буудал, Эмнэлэг
Гэр бүлийн тань хамгийн аз жаргалтай мөчүүд цэвэрхэн, эрүүл, тавлаг орчинд л бий болно. Бидний импортлодог бүтээгдэхүүнүүд нь таны энэ шаардлагад бүрэн дүүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүнс, хөнгөн үйлвэрлэл, гал тогоо
Хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг бол хоол, хүнс түүний эрүүл ахуй юм. Үүнийг үйлдвэрлэх, хийх орчны эрүүл, цэвэр байдлыг манай агааржуулалтын тоног төхөөрөмж мөн хөргөх, хөлдөөх камер танд шийдэж өгнө.
Үйлдвэр
Төрөл бүрийн үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж, тэдгээрийн эздийн анхаарлыг татах, асуудлыг шийдэх шинэ дэвшилтэт, байгальд ээлтэй агааржуулалт, халаалт, хөргөлтийн технологиудыг бид захиалгаар оруулж ирж, суурилуулдаг.
Худалдааны төв, их дэлгүүр
Зарим дэлгүүрт ороод бүгчимдэж, хурдхан тэр дэлгүүрээс гармаар санагдах үе зөндөө л тохиолдсон байх. Тэгвэл хүн их цугларч, агаар сэлгэлт бага явагддаг манай Монголын нөхцөлд яг тохирох агааржуулалтын системийг бид танд санал болгъё.

Мэдээ мэдээлэл

Carrier компани нь инженер дизайнеруудад зориулан олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хөргөлтийн ачаалал тооцооны программ болох HAP программыг бүтээсэн юм. Уг программ нь өнөөдөр барууны орнуудын зургийн инженер дизайнаруудын өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон. HAP программ нь ASHRAE буюу Америкийн халаалт хөргөлт эйркондиционерийн инженерүүдийн нийгэмлэгийн хөргөлтийн ачаалал тооцоолох аргачлалын үндэслэл дээр тооцоо хийдэг.

дэлгэрэнгүй

Cool Industry

Манай үйлдвэр нь барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологиудыг ашиглаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн барихаар инженерийн шинэ шийдэл бүхий хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа.

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон 15 – 42 кг/м3 нягтаршилтай, 1 – 6 м урттай, 60 см зузаантай, 1.23 м өргөнтэй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэн захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсэж өгнө...

дэлгэрэнгүй

Seruun Architects

Манай компани нь энэ оноос эхлэн Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 1.2.3 заалт буюу 1-16 давхар барилга байгууламжын барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл гаргах эрх бүхий салбараа байгуулсан. Тухайн салбар нь туршлагатай архитекторуудтай, шилдэг менежменттэйгээр ажлаа гүйцэтгэдэг бие даасан салбар юм.

 

дэлгэрэнгүй

Халаалт, хөргөлт, агааржуулалт

Та худалдааны төв, оффисийн барилга эсвэл үйлдвэр барих гэж байгаа эсвэл тэдгээрийнхээ агааржуулалтыг сэргээн засварлах гэж байгаа бол Carrier брэндийн шингэн чиллер/ дулааны насос, фэнкойл, AHU зэргээс хамгийн зөв тохирох шийдлийг нь танд манай инженерүүд санал болгох болно.
Манай брэндийн бүтээгдэхүүнүүд өнөөдрийн HVAC - ийн зах зээлд байгаа хамгийн найдвартай, уян хатан ба экологид ээлтэй зэрэг гидроник системүүдийг багтаасан.
Серверийн, Системийн болон ахуйн эйркондишнүүдийн төгс шийдэл, төгс брэндүүдийг бид мөн танд санал болгож байна.

дэлгэрэнгүй
Copyright © 2014 Seruun Service. All Rights Reserved.